Spice Girls хамтлагийн гишүүн асан бөгөөд одоо загвар бүтээгч Виктория Бекхэмийг Британийн эзэнт улсын одонгоор шагнана гэж Daily Mail сонин бичжээ.
Викториягийн нөхөр Дэвид Бекхэм 13 жилийн өмнө хөлбөмбөгийн гавъяа зүтгэлийнхээ төлөө ийм одонгоор шагнагдсан юм. Британийн эзэнт улсын одонгийн офицер цолыг Дэвид 2003 онд авчээ.
Зул сарын баяраар энэ одонгоор шагнагдах хүмүүсийн нэрийг танилцуулахад уг жагсаалтад Викториягийн нэр багтсаныг мэджээ. Викториягийн загварын ертөнц болон хүмүүнлэгийн салбарт оруулсан буяны үйлсийг нь ийнхүү үнэлж байгаа ажээ.
Зүтгэл, гавъяаг нь үнэлсэнд Виктория их баяртай байгаа гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР