Charlie Hebdo-гийн шог хэтрээд байна уу

Хуучирсан мэдээ: 2016.12.29-нд нийтлэгдсэн

Charlie Hebdo-гийн шог хэтрээд байна уу

Францын долоо хоног тутмын хошин сэтгүүл Charlie Hebdo сүүлийн дугаартаа Керри Фишерийг “Оддын дайн” киноны гүнж Леин дүрээр шоглон зуржээ.

Фейсбуук дэх сэтгүүлийн албан ёсны хуудаснаа Керри Фишерийг Лея гүнжийн дүртэй, сүлжсэн үстэй, синнабон гэх үзэмтэй амтат талхтай зурсан зургийг тавьжээ. “Гүнж Лея үзэмтэй амтат талхаа хийхээ зогсоолоо” гэсэн тайлбарыг зүүжээ. Кэрри Фишер 61 насандаа зүрхний дутагдлаар хоёр хоногийн өмнө нас барсан. Үүний дараагийн өдөр нь Керригийн ээж жүжигчин Дэбби Рейнольдс 84 насандаа цус харван өөд болжээ.

Дуулиангүй амьдарч чаддаггүй Charlie Hebdo Хар тэнгист осолдсон Оросын онгоцны амь үрэгдэгчдийг доромжилсон шог бас зураг нийтэллээ. Зурагт онгоц сүйрэн унаж, Оросын Александровын нэрэмжит цэргийн дуу бүжгийн чуулгын хувцастай хүн дуулж буй дүрсийг зуржээ.

Зурагт “Цэргийн найрал дуучдын хамтлаг өргөжиж байна” гэсэн тайлбарыг редакторууд хийжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж