Хуурамч дэлгүүрүүдийг хаажээ

Хуучирсан мэдээ: 2011.07.26-нд нийтлэгдсэн

Хуурамч дэлгүүрүүдийг хаажээ

Хятадын Куньмин хотод Apple-н хуурамч дэлгүүрүүд ажиллаж байсныг илрүүлсэн тухай мэдээлсэн. Тус хотод Apple-н нийт таван дэлгүүр ажиллаж байсан ба үүнээс хоёр нь худалдах тусгай зөвшөөрлийг Apple компаниас аваагүй байсан аж.

Уг дэлгүүрүүдийг Хятадын мэргэжлийн албанынхан хаасан тухай BBC мэдээлжээ. Тус дэлгүүрүүд яг Apple компанийн дэлгүүр шиг дотоод засал хийж, ажилтнууд нь компанийн лого бүхий хувцас болон үнэмлэхтэй байсан бөгөөд өөрсдийгөө хуурамч дэлгүүрт ажиллаж буйгаа мэдээгүй байжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж