“Оргил” худалдааны төвөөс “Эвсэг” дэлгүүр хүртлэх зам нэг чиглэлтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2016.12.31-нд нийтлэгдсэн

“Оргил” худалдааны төвөөс “Эвсэг” дэлгүүр хүртлэх зам нэг чиглэлтэй боллоо

Шинэ жилийн баяртай холбогдулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Хан-Уул дүүргийн Богд Жавзандамба хутагтын гудамж буюу “Оргил” худалдааны төвөөс “Эвсэг” дэлгүүр хүртлэх зам зүүнээс баруун тийш нэг чиглэлийн хөдөлгөөнөөр зорчино. Замын цагдаагийн газраас замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор өчигдөр /2016.12.30/-аас эхлэн тус зам зүүнээс баруун тийш нэг чиглэлтэй болж байгаа юм.

Тиймээс жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо шинэ дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж