Анхны Сангийн сайдын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.07.26-нд нийтлэгдсэн

Анхны Сангийн сайдын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн нээгдлээ

Увс аймгийн төвд өчигдөр Монгол улсын анхны Сангийн сайд Өлзийтийн Бадрахын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн нээлтээ хийлээ. Тэрээр Увс аймгийн Давст сумын харъяат, Монгол улсын анхны Сангийн болон Эрүүл мэндийн сайд, аймгийн анхны Ардын их хурлын депутат, сэхээтний нэг юм. Түүний нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг энэ жил тохиож буй Сангийн яамны 100 жилийн ойн босгон дээр ийнхүү ашиглалтад оруулжээ.

Б.Батбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж