Өвөлжилт хүндэрч байгаа сумдад ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2016.12.23-нд нийтлэгдсэн

Өвөлжилт хүндэрч байгаа сумдад ажиллалаа

Онцгой комиссын 17 дугаар хуралдаанаар шийдвэр гарж Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Цэцэрлэг, Цагаан-Уул, Бүрэнтогтох сумдад ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Хөвсгөл аймгийн онцгой байдлын газрын дарга Г.Нэргүй ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Х.Ган-Очир, Орон нутгийн өмчийн газрын дарга Б.Болд, ХХААГ-ын хэлтсийн дарга Д.Нарантуяа болон хэвлэл мэдээллийн ажилтнууд ажиллалаа.

Цэцэрлэг суманд их хэмжээний цас орж өвөлжилт хүндэрч болзошгүй байна. Нийт нутгаар 30-35н см цасан бүрхүүл тогтсон. Уулаараа хунгарлаж, хөрлөсөн газраа 40-45н см хүрч хатуурч ойрийн өдрүүдэд өдөртөө 35-37 хэм шөнөдөө 42-45 хэм цочир хүйтэрч мал өвөлжилтийн байдал хүндэрч бод болон бог малын туурай халцарч байгаа мэдээллийг өгч байлаа

Мөн иргэд малчидтайгаа уулзсан уулзалтанд Эрдэнэт овоотын төмөр замын асуудал, 1-р багруу явахад зам маш хүнд машин тэрэг цасанд боогдсон байна, гэх асуудлуудыг тавьж байлаа. Энэ санал хүсэлтийн дагуу Аймгийн Засаг дарга холбогдох хүмүүст нь үүрэг даалгаврыг өгч Цэцэрлэг сумын өвсний фондод 500 боодол өвс, тодорхой хэмжээний тэжээлийн хямд үнэ өртөгтэйгөөр хүргүүлж, 1-р багийн замын янзлах асуудлыг шийдэж ажиллахаа хэллээ.

Энэ жил цэцэрлэг суманд мал тооллогын урьдчилсан дүнгээр 273496 толгой мал тоологдсон. Хүн амын хувьд нийт 1308 өрхтэй бөгөөд үүнээс малтай өрх 856 байна. Одоогоор малын хорогдол 4 төрөл дээр 846 толгой мал хорогдож мөн иргэд 45493 толгой малыг зориудаар нядалсан байна.

ЭХ СУРВАЛЖ: KHOVSGOL.GOV.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж