Хилийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт бэлдэнэ

Хуучирсан мэдээ: 2016.12.22-нд нийтлэгдсэн

Хилийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт бэлдэнэ

УИХ-ын чуулганаар Хилийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төсөлтэй холбоотой 60 орчим зарчмын зөрүүтэй санал Хууль зүйн байнгын хорооноос гарсан байдаг. Тиймээс УИХ-ын чуулган зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсаар ажлын цаг дууссан юм. Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Харин “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслөөр Ардчилсан намын бүлэг тав хоногийн завсарлага аваад өнөөдрийн чуулганыг өндөрлүүлэв.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж