Ээжүүд утааны эсрэг жагсаал хийх зөвшөөрлөө авчээ

Хуучирсан мэдээ: 2016.12.22-нд нийтлэгдсэн

Ээжүүд утааны эсрэг жагсаал хийх зөвшөөрлөө авчээ

  • Утааны эсрэг 20 мянган ээж нэгдэж, энэ сарын 26-ны өдөр 10:00 цагаас Сүхбаатарын талбайд хар масктай жагсах гэж байна. Ээжүүд жагсаал хийх зөвшөөрлөө өнөөдөр /2016.12.21/ нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 14:00 цагт авлаа.


  • С.Зоригийг хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татагдсан гурван иргэнийг шүүх хурал өчигдөр өглөө Цагдан хорих 461 дүгээр ангид эхэлсэн.  Энэ удаагийн шүүх хурлыг хаалттай явуулсан юм. Учир нь хэрэгт маш нууц зэрэглэлтэй материал хавсрагдаж буй учраас олон нийтэд мэдэгдэж болохгүй аж. Шүүх хурлын үеэр нууц мэдээлэл алдагдаж болзошгүй учраас бичлэг хийх хэрэгсэл, гар утсыг цагдаагийнхан хураан авч байна. С.Зоригийг хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татагдсан Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг шүүх хуралд ОБЕГ-ын хоёр шинжээч оролцсон. Түүнчлэн сэжигтний ар гэрээс Б.Содномдаржаагийн эгч оролцжээ. Гэрчээр Г.Чулуунбат оролцсон байна.


  • Монголбанк дотоодын зах зээлээс худалдаж авах алтны үнийг Лондоны үнэт металлын зах зээлд хамгийн сүүлд зарлагдсан үнээр (London Gold Fix PM, London Silver Fix) тогтоож байхаар болов” гэж веб хуудсаараа мэдэгдсэн. Өмнө нь Төв банк алт худалдан авахдаа Лондонд зарлагдсан үнээс 2 ам.доллар хасч үнийг тогтоодог байжээ. Энэхүү 2 доллар нь цэвэршүүлэлтийн зардал, захиргааны зардал гэх мэтийн зардал болдог байсан байна.


  • Тавантолгойн нүүрсний ордод “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс”, орон нутгийн “Тавантолгой” гэж гурван компани олборлолт, бас экспорт хийдэг. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн арваннэгдүгээр сард Өмнөговь аймагт ажиллах үеэрээ эдгээр компанийн удирдлагуудтай уулзаж, дотооддоо хямд үнээр өрсөлдөх бус, гурвуулаа нийлж байгаад "Монголын нүүрс" гэдэг нэг брэндээр, нэг эрх ашгаар гадаадынхантай өрсөлдөж, нүүрсний экспортын нэг цонхны бодлого барьж ажиллахыг үүрэг болгосон юм.


  • АСЕМ-ын дээд түвшний уулзалтын үеэр зочид төлөөлөгчдөд үйлчилсэн жолооч нар цалингаа авахыг шаардан /2016.12.21/ мэдээлэл хийлээ. Жолооч Б.Очирпүрэвийн мэдээлж буйгаар ажлын хөлсөө авахаар өөртэй нь адил 50 хүн хүлээж байгаа гэв. Энэ хугацаанд жолооч нарт 500 мянган төгрөгийг олгосноос өөрөөр үлдэгдлийг өгөөгүй хэмээн мэдээллээ. Мөн үлдэгдэл мөнгийг хэзээ олгох нь тодорхойгүй байгаа гэнэ.


  • Нийслэлийн хэмжээнд автомат болон цахим тоглоомын газар ажиллуулахыг хориглосон байдаг. Энэ хүрээнд Улаанбаатар хотын цагдаагийн газраас энэ төрлийн үйлчилгээг хууль бусаар үзүүлж байгаа 25 газрыг илрүүлж шалгалт явуулжээ. Улмаар автомат тоглоомын газар ажиллуулсан 16 аж ахуйн нэгжид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Мөн 19 газрын эд хөрөнгийг битүүмжилжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж