Увсын 86 жилийг 90 морин хуурч нээнэ

Хуучирсан мэдээ: 2011.07.26-нд нийтлэгдсэн

Увсын 86 жилийг 90 морин хуурч нээнэ

Баруун бүсийн даншиг наадам, Увс аймгийн 86 жилийн ой, аймгийн баяр наадам долдугаар сарын 28, 29-ны өдөр болно. Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр Ардын хувьсгалын түүхт 90, Увс аймаг байгуулагдсаны 86 жилийн ой, “Увс хурд 2011” Баруун бүсийн хурдан морьдын уралдааны бэлтгэл ажилтай өчигдөр газар дээр нь очиж, танилцлаа. Хурдан морины ажлын хэсгийн хувьд уралдааны гараа, бариа, морь уралдах зурвас зэрэг ажлыг бэлэн болгожээ.  Баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээг Увс аймгийн харъяат, Соёлын төв өргөөний захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Байгалмаа, “Сүлд” чуулгын уран сайхны удирдаач СТА Ё.Цэрэндолгор нар найруулж байна.

Нээлтийн үеэр 90 морин хуурч, 90 хүүхдийн гимнастик, 90 хүүхдийн парад, 90 ардын авъяастаны бие биелгээгээр үзэгчдийн мэлмийг мялаах аж.

Б.Батбаяр
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж