Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, АЗДТГ-ын дарга Б.Ганзориг болон холбогдох албаны хүмүүс “Монголын алт” ХХК-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Цогт тэргүүтэй “МАК” ХХК-ийн төлөөллүүдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Дорноговь аймаг, “Монгол Алт” ХХК-ийн хооронд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Тус гэрээг байгуулснаар Дорноговь аймгийн Даланжаргалан суман дахь “Монголын Алт” ХХК-ийн “Хөх цавын цемент” шохойн үйлдвэрийн ажиллагсдыг бэлтгэх, орон нутгийн иргэдийг мэргэжлийн сургалтанд хамруулж мэргэжил эзэмшүүлэх, ажлын байраар хангах замаар орон нутгийн нийгэм, эдийн засгийг дэмжих, үйлдвэрлэл, сургалт болон МСҮТ-ийн ажлын уялдаа холбоог сайжруулах, байгууллага хоорондын түншлэлийг бэхжүүлэх, хоёр талын үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой юм.
ЭХ СУРВАЛЖ: DORNOGOVI.GOV.MN