Саажилттай хүүхдийн сувиллын цэцэрлэгийн барилгыг 2017 онд концессын гэрээгээр барих барилгын тэргүүнд тавьжээ. Энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс дамжсан ажлыг хэрэгжүүлье, 2016 онд дуусгах боломжтой төслийг шинээр эхлүүлэх зарчмыг баримталсан байна. “Зайлшгүй дуусгах шаардлагатай эмнэлэг, боловсролын салбарын их засвар, тоног төхөөрөмж, нийслэлийн дулааны гол магистрал шугамын засвар шинэчлэлийг хийнэ” гэж 2017 оны төсөвт тусгажээ.
Тус цэцэрлэгийн байрыг гурван жилийн өмнө Концессын гэрээгээр барихаар жагсаалтад оруулсан ч өнөөг хүртэл хуучин барилгыг ч буулгаагүй юм. Уг нь цэцэрлэгийн шинэ барилгын зураг төслийг аль 2014 онд бэлэн болгожээ. Гэсэн ч төсөв мөнгөгүйн улмаас барилгыг буулгаж ч дуусаагүй байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд тархины саажилт, дауны синдромтой 2-6 насны 130 орчим хүүхэд “Өнөр бүл” гэх асрамжийн цэцэрлэгийн ард талын хэдхэн өрөөнд арайхийн багтаж байгаа юм.
Дашрамд дуулгахад, 2017 онд улсын төсвийн хөрөнгөөр 19 цэцэрлэгийг 111 тэрбум төгрөгөөр барихаар төлөвлөсөн байна. Үүнээс 36 тэрбум төгрөгийг 2017 онд төлөгдөх аж. 2017 онд концессын гэрээнд нэг цэцэрлэгийг тэрбум 300 саяас хоёр тэрбумын хооронд төсөвлөсөн байна.
Б.ЗАЯА