Олон улсын хөөмийн холбоо байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2011.07.26-нд нийтлэгдсэн

Олон улсын хөөмийн холбоо байгуулагдлаа

Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад суугаа Монголын ЭСЯ Лондон хотноо "Монгол хөөмийн соёлын өв" анхдугаар бага хурал, "Монгол хөөмийн наадам"-ыг долдугаар сарын 19-нд зохион байгууллаа. "Монгол хөөмийн соёлын өв" анхдугаар бага хурлын үеэр “Олон улсын хөөмийн холбоо”-г байгуулсан байна. Тус бага хуралд долдугаар сарын 8, 9-нд МҮЭСТО-д Монгол түмний язгуур, өв соёлыг дээдэлсэн “Хөсөгтөн” наадмыг зохион байгуулсан “Хөсөгтөн” хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч Д.Ариунболд “Монгол хөөмий 90-ээд оноос хойш хөгжил ба судалгаа”, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөөмийч Д.Цэрэндаваа “Монгол хөөмийн уламжлал” сэдвээр болон Кэмбрижийн их сургуулийн эрдэмтэн, доктор, хөөмий судлаач Карол Пэгг, Их Британийн хөөмийч, судлаач Майкл Ормистон нар оролцон монгол хөөмийн талаар тус тус илтгэл тавьжээ. Нэг өдрийн энэхүү аянд баруун Европ дахь хөөмий судалдаг гадаадын эртэмтэд, оюутан, залуус өргөнөөр оролцсон байна.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж