Б.Сарантуяа, Г.Өсөхбаяр нар нэг өдөр төржээ

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

Б.Сарантуяа, Г.Өсөхбаяр нар нэг өдөр төржээ

Зууны манлай дуучин, поп хатагтай Б.Сарантуяагийн төрсөн өдөр өнөөдөр
болж байна. Дуучин бүсгүй жил бүрийн энэ өдөр төрсөн өдрөө  фэнүүд, найз
нөхдийнхөө хамт тэмдэглэж, нүсэр тоглолт хийдэг байсан. Харин энэ
жилийн хувьд Б.Сарантуяа 40 нас хүрч байгаа учир найз нөхдийнхөө хүрээнд
даруухан хүлээн авалт хийх гэнэ. Харин ирэх есдүгээр сард бие даасан
томоохон тоглолтоо хийхээр төлөвлөөд байгаа аж. Мөн энэ өдөр Эверестийн
ноён оргилд хоёр ч удаа гарсан уулчин Г.Өсөхбаяр төржээ. Тэрбээр энэ жил
32 нас хүрч байгаа аж. Дуучин Б.Сарантуяа, уулчин Г.Өсөхбаяр хоёртоо
төрсөн өдрийн мэнд хүргэе.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж