Өвс тэжээлийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 87.3 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2016.12.22-нд нийтлэгдсэн

Өвс тэжээлийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 87.3 хувьтай байна

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 322 дугаар тогтоолоор аймгийн аюулгүйн нөөцөд 140 тн өвс, 20 тн тэжээл, сумдад 560 тн өвс, 420 тн тэжээл нийт 700 тн өвс, 440 тн тэжээл бэлтгэх бэлтгэхээр тогтоосон ба өнөөдрийн байдлаар аймгийн аюулгүйн нөөцөд 150 тн өвс, 20 тн тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд 703.2 тн өвс, 101 тн тэжээл, малчдын түвшинд 131.9 тн үйлдвэрийн тэжээл, 75.9 тн гар тэжээл тус тус бэлтгэж гүйцэтгэл 87.3 хувьтай байна.

Мал аж ахуйн салбарын 2016-2017 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилд зориулан аймгийн аюулгүйн нөөцөд 15600 боодол өвсийг бэлтгээд байна.

Нөөцөд татан авсан өвсийг аймгийн малчин, мал бүхий иргэдэд боодол тус бүрийг 5000 /таван мянга/ төгрөгөөр борлуулж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг АЗДТГ-ын 202 тоот болон 7052-2764 утаснаас лавлана уу.

Жич: Өвс, тэжээлийг зах зээлд борлуулж байгаа иргэн, аж ахуй нэгж 

3-р багийн иргэн н.Цогзол утас 96961822 – Хивэг 25кг -9000 төгрөг

-Гуа Тээг худалдааны төв – Хивэг-25кг -12000

                                            Овъёос 35кг – 26000

Эх сурвалж: Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж