Өчигдөр, өнөөдөр, маргааш

Хуучирсан мэдээ: 2011.07.26-нд нийтлэгдсэн

Өчигдөр, өнөөдөр, маргааш

Ирж буцах долоо хоног бүрт санааширч, зовних хэрэггүй хоёр өдөр бий. Айлаа ч, болгоомжиллоо ч тэр хоёр өдөр бидний мэдлээс дандаа ангид байдаг.


Тэр өдрүүдийн нэг нь өчигдөр. Өчигдөр алдсан алдаа, урссан нулимстайгаа хамт өчигдөртөө үлдэнэ. Уйтгар гуниг, зовлон шаналал өчигдрийн түүх болж хоцорно. Эргээд хэзээ ч ирэхгүйгээр өнгөрсөн цагийн нэгэн хуудас болж хоцорно. Энэ дэлхийн бүх мөнгийг цуглуулаад ч эргүүлж өчигдрийг авчирч чадахгүй. Хэлсэн ганц үгээ, гишгэсэн тэр нэгэн мөрөө эргүүлж бид дийлэхгүй. Өчигдөр үүрд явсан.


Өөрт чинь огт захирагдахгүй өөр нэгэн өдөр бол маргааш. Бидэнд тохиолдож болох баяр, зовлон, хагацал, учралтайгаа хамт маргааш маргаашдаа оршдог. Юу хүлээж буйг үл таамаглах тэр өдөр бидний мэдлээс даанч хол. Маргааш нар мандана. Тэнгэрт үүл байсан ч байгаагүй ч нар манддагаараа мандана. Ургах нартай хамт бидний амьдралд ямархан учрал ирэхийг мэдэх аргагүй.


Тэгээд бидэнд ганц өдөр үлддэг. Өчигдөр, маргааш гэдэг үл баригдах, үл захирагдах мөнхийн хоёр оршихуйн нөлөөг хэтийдэн үнэлснээс бид өнөөдөр өөр зуураа дайтдаг. Өнөөдрийн амьдралаас болж бид хэзээ ч ухаанаа алдан, галзуурдаггүй. Өнөөдрийн мунхаглал өчигдрийн түүхийн гашуунаас, маргааш ирэх учралын айдсаас үүсдэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж