“Олонлог”-ийн сурагчид амжилттай байна

Хуучирсан мэдээ: 2011.07.26-нд нийтлэгдсэн

“Олонлог”-ийн сурагчид амжилттай байна

Голландын Амстердам хотноо долдугаар сарын 13-24-ний өдрүүдэд болсон олон улсын математикийн олимпиадад монгол хүүхдүүд амжилттай оролцсон байна. Б.Батхуяг, Б.Төгөлдөр нар хүрэл медаль хүртэж, Б.Бат-Од, О.Бямбадорж, Ч.Золбоо нар шагналт байрт шалгарчээ. Эдгээр таван хүүхдийн хоёр нь “Олонлог” төв сургуулийн сурагчид юм.

Нийт 105 орон оролцсон уг олимпиадын чансааны жагсаалтад Монгол улс 54 дүгээр байрт орсон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж