“Korean air”-ийн нислэг хэвийн үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2016.12.23-нд нийтлэгдсэн

“Korean air”-ийн нислэг хэвийн үргэлжилнэ

“Korean air” авиакомпанийн нисгэгч нарын зарим нь 10 хоног ажил хаясан тухай мэдээлэл олон улсын хэвлэлүүдэд нийтлэгджээ. Энэхүү ажил хаялт Монголд нөлөөлөх үү, тус компанийн Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн хуваарьт өөрчлөлт орох эсэхийг бид “Korean air” компанийн төлөөлөгчийн газрын ажилтнаас тодрууллаа.

-Манай компанийн нислэгт ажил хаялтаас үүдэлтэй өрөчлөлт ороогүй. Урьдын адил Мягмараас бусад гаригт Улаанбаатар-Сөүлийн хооронд нисч байгаа. Нислэгийн цаг болоод тоо өөрчлөгдөөгүй гэсэн хариу өгч байна.

“Korean air” авиакомпани нь монголчуудын хувьд эртний түнш байгууллага. Тэр ч утгаараа зорчигчдын тоо буурсан хэдий ч нислэгийн тоогоо бууруулаагүй гэдгээ хэлж байлаа. Долоо хоногийн зургаан өдөрт нь Улаанбаатар-Сөүл чиглэлд нисч байгаа юм. Зорчих тасалбарын үнэ хамгийн хямд нь 1,2 сая төгрөг ажээ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж