З.Баттулга ”Эрчим”-д шинэ түүх бүтээх боломжтой

Хуучирсан мэдээ: 2016.12.22-нд нийтлэгдсэн

З.Баттулга ”Эрчим”-д шинэ түүх бүтээх боломжтой

Монголын хөлбөмбөгийн оны шилдэгийн шилдэгүүдийг тодруулах "Алтан бөмбөг" ёслолын ажиллагааны "Шилдэг эрэгтэй багийн дасгалжуулагч" номацийг "Эрчим" клубын ахлах дасгалжуулагч З.Баттулга хоёр дахь удаагаа хүртсэн билээ. "Эрчим" клубын төлөө 2007 оноос хойш албан ёсоор хүчин зүтгэсэн З.Баттулга өнгөрсөн жил тоглогчийн замналаа өндөрлүүлж, клубынхээ ахлах дасгалжуулагчийн албанд томилогдов. Тийнхүү З.Баттулга дасгалжуулагч болсон анхны жилээ "Хүрхрээ дээд лиг"-ийн алтан медалийг хүртсэн юм. З.Баттулга тоглогч байх үедээ эрчим клубын хамтаар дээд лигийн цомыг дөрвөн удаа өргөсөн бол энэ жил дасгалжуулагчийн хуваарь хоёр дахь удаагаа "Хүрхрээ дээд лиг"-ийн аваргын тавцанд гарлаа. Өмнөх жилийнхээс ялгаатай нь "Хүрхрээ дээд лиг"-т "Эрчим" ердөө ганхан хожигдолтойгоор түрүүлсэн юм. З. Баттулга дан ганц дээд лигийн аваргуудыг дасгалжуулаад зогсохгүй Монголын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллах болсон. Тоглогч байхдаа таван жил шигшээ багт дуудагдсан З.Баттулга дасгалжуулагчийн хувиар долдугаар сард Гуам улсад зохиогдсон "Зүүн ААШТ"-ий урьдчилсан шатанд анх удаа шигшээ багийг удирдан оролцов. Тэрхүү тэмцээнийг манай шигшээ 1 хожигдол, 1 хожил, 1 тэнцээтэйгээр дуусгасан билээ. Тэгэхдээ Умард Марианы аралуудыг 8:0-ээр хожиж шигшээ багийн түүхэн дэх хамгийн хол зөрүүтэй хожлыг байгуулсан юм. Мөн өнгөрөгч сард Малайз улсад зохиогдсон "AFC Solidarity cup 2016" тэмцээнд оролцон 2 хожигдож 1 хожсон. Тус тэмцээнд манай шигшээ багийн дундаж нас 22,8 байсан нь урьд өмнө байгаагүй залуу бүрэлдэхүүн болсон. Тийнхүү Монголын шигшээ баг болон дээд лигийн 10 удаагийн аварга "Эрчим" клуын дасгалжуулагч З.Баттулга 2016 оны "Шилдэг эрэгтэй багийн дасгалжуулагч"-аар тодорлоо. Үндэсний дээд лигт 10 удуу түрүүлсэн "Эрчим" клуб түүхэндээ гурав дарааллан аваргалсан удаагүй бөгөөд З.Баттулга ирэх жилийн "Хүрхрээ дээд лиг"-т түрүүлбэл энэ түүхийг өөрчлөх учиртай билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж