Нүүрсний экспортын үнэлгээ нэг дахин нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.07.26-нд нийтлэгдсэн

Нүүрсний экспортын үнэлгээ нэг дахин нэмэгджээ

Үндэсний статистикийн хорооны гаргасан мэдээгээр долдугаар сарын 15-ны байдлаар экспортын нүүрсний дундаж үнэ 100 ам.доллар/тонн-д хүрчээ. Ийнхүү Монголын экспортын нүүрсний үнэ өнгөрсөн оны дундаж үнэлгээ буюу 52 ам.доллар/тонноос бараг нэг дахин өссөний сацуу нийлүүлэлтийн хэмжээ нь ч мөн нэмэгджээ.

Нүүрсний гол нийлүүлэгчид болох MMC, “Тавантолгой” ХК, МАК, SouthGobi Sands зэрэг компаниуд нийлээд 8.44 сая тонн нүүрс экспортолсон нь 806.8 сая ам.долларт хүрчээ. Өнгөрсөн оны эхний хагасын байдлаар нүүрсний нийлүүлэлтийн үнэлгээ 315 сая ам.доллар байжээ.

Өнөөгийн байдлаар Монголоос коксжих нүүрс болон сайн чанарын нүүрс экспортлогдож буй бөгөөд хүрэн нүүрс гадагш нийлүүлэгдэхгүй байгаа билээ.

Харин “Эрдэнэт” үйлдвэр оны эхний зургаан сар хагасын байдлаар 304 мянган тонн зэсийн баяжмалыг 537 сая ам.доллараар экспортолжээ.

2010 оноос төмрийн хүдрийн экспортын орлого гуравт бичигдэж эхэлсэн билээ. Энэ онд ч мөн адил уг түүхий эдийн экспорт өндөр хэвээр байгаа бөгөөд 2.8 сая тонн төмрийн хүдэр болон баяжмал 206 сая ам.доллараар экспортод гарсан дүнтэй байна.
 

Б.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж