Нийгмийн даатгалын төслийн удирдах хороо хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2016.12.21-нд нийтлэгдсэн

Нийгмийн даатгалын төслийн удирдах хороо хуралдлаа

Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төслийг удирдах хороо өнөөдөр /2016.12.21/ анхны хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар 2016 оны ажлын тайлан, 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. Япон улсын Жайка байгууллагаас Монгол Улсын нийгмийн даатгалын байгууллагад "Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төсөл"-ийг 2016 оны тавдугаар сараас эхлэн хэрэгжүүлж байгаа. Уг төсөл 2020 он хүртэл дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих юм байна. Нийгмийн даатгалын байгууллагад сургалтын нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх, нийгмийн даатгалын байгууллагын ажилтнуудыг чадавхижуулах, дотоод, гадаадын сургалтад хамруулах зорилготой аж.

Хөдөлмөр, нийгмийн хамгаалллын сайдын тушаалаар төслийн ажлын хэрэгжилтэд хяналт тавьж, шаардлагатай удирдамж, шийдвэрээр цаг тухайд нь хангаж ажиллах үүрэг бүхий Удирдах хороог байгуулсан бөгөөд бүрэлдэхүүнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, төслийн баг, ЖАЙКА байгууллага, Монгол Улсад суугаа ЭСЯ-ны төлөөлөл багтжээ.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж