Монголын үндэсний олимпийн хорооны 60 жилийн ойг энэ өдрүүдэд тэмдэглэж байна. Өнөөдөр ойн баярын хурал болсон бол маргааш спортын эрдэм шинжилгээний бага хурал МҮОХ-ны байранд болно.
ИЛТГЭГЧИД:
“Монголын олимпийн түүх”, доктор профессор С.Жамц
“Хүүхдийн спорт-Өнөө ба ирээдүй”, доктор, профессор Ч.Зоригтбаатар
“Спортын холбооны удирдлага, зохион байгуулалт”, магистр Ц.Бат-Энх, МВХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга
“Биеийн тамирын боловсролын шинэчлэлд биеийн тамир, спортын байгууллагуудын оролцоо”, доктор Л.Уртнасан
“Монголын баг тамирчдын олимпийн наадамд үзүүлсэн дүн”, судлаач А.Ундрал
“Монголд орчин цагийн спортын анагаах ухаан хөгжсөн түүхэн замналаас”, доктор, профессор Г.Сүхбат
“РИО-2016 олимпийн наадамд оролцсон ОУОХ-ны гишүүн ҮОХ-дын тамирчдын амжилтын дүн шинжилгээ”, МҮОХ-ны Ерөнхийлөгч доктор Д.Загдсүрэн
Б.ЭНХ