МАХН-ын өмгөөлөгчийн алдсан зүйлд хэрэг үүсгэжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.26-нд нийтлэгдсэн

МАХН-ын өмгөөлөгчийн алдсан зүйлд хэрэг үүсгэжээ

Өнгөрсөн зургадугаар сард МАХН-ын өмгөөлөгч О.Баасанхүүгийн албан өрөөнд хулгайч орж зөөврийн компьютер, хард диск, дижитал зургийн аппарат зэргийг авч явсан хэрэг гарсан билээ. Уг хэрэгт сая нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүх эрүүгийн хэрэг үүсгэжээ. “Урт гарт” одоогоор олдоогүй байгаа аж. Уг хэргийг улс төрийн сэдэлтэй байж магадгүй гэж хохирогч үзэж байгаа юм.

Энэ талаар О.Баасанхүүгээс тодруулахад “Хэрэгтэн олдох ёстой. Дор хаяж таваас найман жил хайх ёстой” гэлээ.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж