Олон улсын жүдо бөхийн холбооноос оны шилдэг эрэгтэй, эмэгтэй жүдочийг шалгаруулах онлайн санал асуулгыг өчигдрөөс эхлүүллээ. Энэ оны шилдэг жүдочдод “Рио 2016” олимпийн наадмын аварга болон медальтнууд сонгогдсон байна. Эмэгтэй есөн жүдоч нэр дэвшиж байгаагаас Риогийн долоон аварга багтсан бөгөөд Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж буй Монголын жүдоч Г.Отгонцэцэг оны амжилтаараа шилдэгт нэр дэвшжээ.
Г.Отгонцэцэг энэ онд жүдогийн цуврал тэмцээнд таван удаа түрүүлж, хүртсэн медалийн тоогоороо бусад тамирчдаа тэргүүлсэн байна. Түүний хувьд “Рио 2016” олимпийн наадмаас хүрэл медадль хүртэж, Казахстан улсын Гавьяат тамирчин цолыг хүртсэн юм.
Өчигдрөөс эхэлсэн санал асуулгад Г.Отгонцэцэг дөрөвт бичигдэж байна. Та ЭНД дарж долоо хоног үргэлжлэх санал асуулгад идэвхтэй оролцон Г.Отгонцэцэгийг дэмжин саналаа өгөөрэй.
Мөн эрэгтэй есөн тамирчин нэр дэвшигдсэн бөгөөд тэд бүгд Риогийн медальтнууд юм.
Ч.БОЛ