Гацуурын борлуулалт өссөн нь Трамптай холбоотой

Хуучирсан мэдээ: 2016.12.23-нд нийтлэгдсэн

Гацуурын борлуулалт өссөн нь Трамптай холбоотой

Фото: Justin Sullivan / Getty Images

Зул сарын баярын гацуурын борлуулалт өмнөх оны мөн үеийнхээс 10 хувиар дээшилсэн гэж Marketwatch мэдээлж байна. Энэ өсөлт нь сүүлийн 10 жилд байгаагүй бөгөөд Дональд Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш америкчууд ирээдүйн эдийн засгаа өөдрөгөөр харах болсонтой холбоотой хэмээн уг хэвлэл тэмдэглэжээ.

Хэвлэлд тэмдэглэснээр, эдгээр үр дүн нь америкчуудын эдийн засгийн ирээдүйгээ сайнаар харж байгааг үзүүлсэн олон нийтийн санал асуулгатай таарч байгаа ажээ. Харин ардчилсан сонгогчдын өөдрөг сэтгэлийн уналт нь нэг их нөлөөтэй биш гэнэ.

Хиллари Клинтоны төлөө санал өгсөн мужуудад гацуурын наймаа өнгөрсөн жилийнхээс доогуур үзүүлэлтэй байгаа ч бүгд найрамдахчуудын “мужуудын” борлуулалтаар нөхөгдөж байгаа ажээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль арваннэгдүгээр сарын 8-нд явагдсан юм. Трампын эдийн засгийн хөтөлбөрт нь хүн амын ихэнхийн татварыг буулгах ба ашгийн татварыг нэмэх зэрэг багтжээ. Үүний зэрэгцээ ирээдүйг засгийн аппарат нь дэд бүтцэд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр төлөвлөөд байгаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж