Pokemon тоглогчид 8,7 тэрбум км алхжээ

Хуучирсан мэдээ: 2016.12.22-нд нийтлэгдсэн

Pokemon тоглогчид 8,7 тэрбум км алхжээ

Технологийн дэвшил хүмүүсийг хөдөлгөөний дутагдалд оруулж буй тухай шүүмжлэл эхээр гарах болсон. Харин үүний яг эсрэг буюу илүү хөдөлгөөнтэй байх боломжийг олгосон тоглоом бол Pokemon Go. Уг тоглоомыг тоглоход авсан өндгөө дарахын тулд тоглогч заавал алхах ёстой ба алхаж хөдөлгөөн хийж буй хүнд Pokemon илүү олдох магадлалтай.

Тиймээс тус тоглоомыг тоглогчид гудамжинд гарч, идэвхитэй хөдөлгөөн хийцгээсэн гэхэд болно. Тус тоглоомыг тоглогчид  долдугаар сараас хойш нийт 88 тэрбум Pokemon-ыг барьж, 8.7 тэрбум километр алхсан гэсэн тооцоо гарчээ.

Т.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж