Хүүхэд багачууд төдийгүй томчуудын ч үзэх дуртай хүүхэлдэй киноны нэг бол Shaun the Sheep. Энэхүү өхөөрдөм хоньнуудын түүхээр бүрэн хэмжээний кино хүртэл бүтээгдсэн.
Харин тэдэн шиг үс засалттай болох боломжийг олгосон Shaun the Sheep Top Knot Salon нэртэй апп сүүлийн үед тун эрэлттэй байгаа гэнэ.
Та өөрийн зураг дээрээ тэдний үсний засалтуудаас сонгон тавьж хэсэг хором хөгжилдөхийг хүсвэл уг апп-ийг үнэгүй татаж авах боломжтой юм байна.
Т.МӨНХ