Дэлхий экваторын шугамаараа бүдүүрч байна

Хуучирсан мэдээ: 2011.07.26-нд нийтлэгдсэн

Дэлхий экваторын шугамаараа бүдүүрч байна

Дэлхийн дулаарлаас шалтгаалж Антарктид болон Гринландын мөсөн бүрхүүл хайлж эхэлснээр дэлхий бүслүүр хэсгээрээ “таргалж” байгаа тухай “National Geograhy” мэдээллээ. Дэлхийн хэлбэр бөмбөгтэй адилгүй хэмээн эрдэмтэд хэлдэг.

Учир нь дэлхийн цөмд Хойд туйлын талд оршдог гадаргуу экватороос 21 км-ээр ойрхон байдаг. 11000 сая жилийн өмнө дууссан гэж үздэг мөстлөгийн үеийн уур амьсгалаас болж дэлхий ийнхүү “галбираа” алдаж хоёр талаасаа шахагдсан мэт болсон гэдэг.

Тэгвэл өдгөө уур амьсгалын өөрчлөлтийн улмаас тойргийн хэмжээ нь томорч эхэлжээ. Жилд дунджаар 382 тэрбум тонн мөс хайлж далайд цутгаж байгааг эрдэмтэд су дал гаагаараа баталсан байна.

Ингэснээр далайн усны төвшин дээшилж, экваторын бүслүүр “таргалж” байгаа бөгөөд 40030 км урттай экваторын тойрог 10 жил тутамд долоон мм-ээр нэмэгдэх төлөвтэй байгаа гэнэ.

Хэрвээ энэ үйл явц удаан үргэлжилбэл Европ тивийн гуравны хоёр хэсэг нь усан дор орох аюултай ажээ.

Б.Эгшиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж