Facebook-ийг үүсгэн байгуулагч Марк Цукербергийн хөгжүүлж буй “Al” нэртэй туслагч программд Холливудын жүжигчин Морган Фриман дуу оруулахаар болжээ. “Төмөр хүн” кинон дээр Тони Старкийн гэрт байдаг Жарвистай адил тийм туслах программыг Цукерберг гэртээ суурилуулахаар туршиж байгаа юм. Al-д хэний дуу хоолойг ашиглах талаар олон нийтээс санал асуулга явуулахад тэд жүжигчин Морган Фриманыг сонгожээ. Цукерберг энэ талаар Холливудын ахмад жүжигчинд дуулгахад “Тэгэлгүй яахав” хэмээн зөвшөөрсөн гэнэ.
Хэрэв Цукерберг эхний ээлжинд зөвхөн гэртээ ашиглахаар туршилтын шатанд хөгжүүлж байгаа Al туслах программыг нийтэд нэвтрүүлбэл бид робот маягийн биш харин “Бурхны дуу хоолой”-г сонсох нь ээ. Сануулахад, “Бүхнийг чадагч Брюс” кинонд бурхны дүр бүтээсэн цагаас хойш түүнийг “Бурхны дуу хоолой”-той хэмээх болсон билээ.
С.ЦЭЛМЭГ