ОPEC-ийн тохиролцооноос хамгийн их хожих нь Орос

Хуучирсан мэдээ: 2016.12.23-нд нийтлэгдсэн

ОPEC-ийн тохиролцооноос хамгийн их хожих нь Орос

Нефть экспортлогч орнуудын байгууллага (ОРЕС) ба уг нэгдэлд ордоггүй орнуудын тохиролцоог дэлхий даяар хүлээж байлаа. Олборлолтыг бууруулна гэсэн хүлээлт нь хар алтны үнийг бага багаар нэмэгдүүлж эхэлсэн юм. Энэ тохиролцооноос хамгийн том хожил Орост ногдож байгааг шинжээчид хэлж байна.

Арванхоёрдугаар сарын 10-ны нефтийн олборлолтыг буулгах тохиролцоо нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хувийн ялалт боллоо гээд л Венийн уулзалтын дараа Барууны хэвлэл бичиж эхэлсэн билээ. Нэгдлийн доторх тохиролцоонд хүрэхэд “гол үүргийг Рухани ба Путины хоорондын яриа гүйцэтгэсэн” гэж энэ гэрээнд Москва нэгдсэний дараа Ираны Нефтийн аж үйлдвэрийн сайд Бижан Зангане хэлсэн.

Хоригт орсон байх үеийн шархаа нөхөх гэсэн Иран хаврын хэлэлцээрийг унагасан билээ.

Баруун бууруулалтаар тоглож байна

Олборлолтыг бууруулах/барих сэдвийн байнгын лобби нь Орост анхны ашиг өгсөн тухай Bloomberg уулзалтаас сарын өмнө бичсэн юм. Агентлагийн тооцоогоор, тэр хэлэлцээр Оросын төсөвт 400 тэрбум рубль буюу зургаан тэрбум ам.доллар оруулжээ. Энэ үнэлгээ нь хар алтны үнийн өсөлтөөс гадна Орост олборлолтыг улам нэмэгдүүлсэн тооцооноос гарчээ. Төсөв нь нефть хийн орлогын 70-75 хувийг хураадаг гэхээр хэлэлцээр явуулснаас улсын нийт ашиг найман тэрбум ам.доллар гэж хэлж болно.

Оросын Засгийн газрын тооцоо нь барууны сэтгүүлчид шинжээчдийнхээс өөр. Жишээлбэл, Wood Mackenzie судалгааны агентлаг “үгийн түрэмгийллээс” орсон ашгийг есөн тэрбум ам.доллар гэжээ.

Хэн хамгийн их ашиг олов?

Оросын ашгийн тооцоог эхний тохиролцоо бүтээгүй дөрөвдүгээр сарын 17-ноос эхлэн гэрээ хийгдсэн арванхоёрдугаар сарын 10 хүртлэх хугацааны олборлолтын нээлттэй тооноос гаргаж болох юм. Мөн тэр үеэр үнэ ямар байсан зэргээс ашиглаж болно.

Дээрхи хугацаа бол олборлолтыг буулгах тухай байнгын хэлэлцээртэй байв. Харин Москва олборлолтоо төлөвлөснөөсөө нэмэгдүүлж чадсан. Энэ үеэр Оросын нефтийн олборлолт хоногийн 10,8 сая баррелиас 11,2 сая баррель хүртэл нэмэгдлээ. Тооцоог цэврээр гаргахын тулд энэ үеийн дундажийг авах нь зүйтэй байх.

Найман сарын дотор олборлолт дөрвөн хувиар нэмэгдсэн бол харин Брент маркийн нефтийн нэг торхны үнэ гуравны нэгээр буюу 41-ээс 55 ам.доллараар нэмэгджээ. Шинэ хэлэлцээр байгуулахад 237 хоногийг зарцуулсан юм.

Орос ямар ашигтай байсныг ойлгохын тулд эхлээд нефтийн худалдааны үнийн өдрийн ашгийг гаргаад дөрөв ба арванхоёрдугаар сарын олборлолтын дундажаар үржүүлэх ёстой. Ингээд 451 сая ба 605 сая ам.доллар гэсэн хоёр тоотой болж байна Тэдний зөрөө нь 154 сая байгаа нь Оросын цэвэр “профит” болно. ОРЕС-тай тохиролцоо хийснээс улс орны авсан ерөнхий ашиг нь өдрийн “профитийг” хэлэлцээр явуулсан өдрүүдэд үржүүлэхэд 36,5 тэрбум ам.доллар болж байна.

Төсөвт 75 хувийг нь авна гэдгээс тооцооцон түүнээс нь татвар, экспортын гаалийн татвар зэргийг хасаад төсөв 27 тэрбум доллартай болж буй. Тэр нь 1,6 их наяд рубль болно. Сангийн яамнаас хэлж буй төсвийн алдагдлын 1,8 их наяд рублийн ихэнхийг энэ ашиг хаахад хангалттай юм.

Орос маягийн олон алхамт үйлдэл

Оросын ашгийг бусад томоохон үйлдвэрлэгч нартай нь харьцуулаад үзэхээр олборлолтыг нэмсэн нь Орост ашиг авчирчээ. Бусад оронд олборлолт аажмаар өссөн. ОРЕС-ийн мэдээгээр Ираны олборлолт хоногт 0,2 сая баррелиар нэмэгдсэн бол Оросынх 0,4 сая баррель байв. Тэр нь бууруулахаар амласан 0,3 сая баррелиас дээгүүр тоо юм.

Фото: © РИА Новости/Алексей Витвицкий

Илүү нарийн тоо гаргах гэвэл торх нь Брентээс гурван ам.доллараар хямд Уралс нефтиэр авч үзэж болно. Мөн дээрх тооцоонд хамаагүй хямд дотоодын хэрэглээний нефтийг оруулаагүй. Мөн олборлосон бүгдийг экспортлохгүй. Бүх олборлолтын тал хувь нь экспортлогдож байгаа. Энэ бүгдийн хасахад 20,4 тэрбум долларын цэвэр орлого орсон гэж тоологдож байна.

Ер нь бол үнэд нөлөөлөх хүчин зүйл их. Долларын ханш, бүс нутгийн хямрал, бодлого гээд л барагдашгүй юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж