Дархадын хотгороор 44 градус хүрч хүйтэрнэ

Хуучирсан мэдээ: 2016.12.24-нд нийтлэгдсэн

Дархадын хотгороор 44 градус хүрч хүйтэрнэ

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр маргаашнаас эхлэн нутгийн өмнөд хэсгээр, мөн 27-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхаарууллаа.

Мөн арванхоёрдугаар сарын 26-нд баруун аймгуудын хойд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-27-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Харин 26-нд нутгийн зүүн хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 39-44 градус, өдөртөө 27-32 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус байх аж.  Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байх мэдээллийг гаргалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж