Утааны эсрэг тайван жагсаал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.12.26-нд нийтлэгдсэн

Утааны эсрэг тайван жагсаал эхэллээ

"Утааны эсрэг ээж, аавууд" группээс санаачилсаг утааны эсрэг жагсаал Сүхбаатарын талбайд товлосон ёсоор 12.00 цагт эхэллээ. Хоёр цагийн хугацаанд үргэлжлэх тайван жагсаалд эцэг, эхчүүд чөлөөтэй оролцож, зорилгоо нэгтгэж болно. 

Жагсаал зохион байгуулагчдын зүгээс дараах анхааруулгыг гаргажээ.

  1. Хамгийн дулаан хувцасаа өмсөж ирнэ үү. Гадаа хүйтэн тул бүгдээрээ яг цагтаа цуглаад богино хугацаанд жагсаалаа хийгээд тарцгаая.

  2. Жагсаалын үеэр халуун аарц, цай, маск тараах хувь хүн байгаа боловч аль болох өөрийн хувийн бэлтгэлтэй ирэх нь зөв шүү.

  3. Жагсаалын үеэр Утааны эсрэг өөрийн бэлдсэн уриа лоозон барьж ирвэл сайн. Гэхдээ бид утааг бууруулах яг бодит үр дүнд хүрэхийн тулд дуу хоолойгоо​ илэрхийлж байгаа учраас аль нэг нам, улстөрчлүү нэр заан дайрах агуулгагүй байх ёстойг анхаарна уу.

  4. Утааны эсрэг жагсаалд барьж зогсох өлгийнд ороосон хүүхдийн тоглоом эсвэл даавуу бэлтгэж ирвэл сайн. Энэ нь утаанаас болж бидний хүүхдүүд хамгийн ихээр хохирч байгаа гэдгийг илэрхийлэх зорилготой.

  5. Та бид тайван замаар жагсаалаа хийх болно. Тиймээс жагсаалын үеэр эмх замбараатай байх нь бидний жагсаал, тэмцэл үр дүнтэй байхад нөлөөлөх болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж