MMC НИК-тэй шатахуун нийлүүлэлтийн гэрээ хийжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.26-нд нийтлэгдсэн

MMC НИК-тэй шатахуун нийлүүлэлтийн гэрээ хийжээ

Хонконгийн биржид бүртгэлтэй /00975/ Mongolian Mining Corporation нь НИК болон Uniservice Solution компанитай түлш шатахуун болон хүнсний ханган нийлүүлэлтийн гэрээ байгуулжээ. Энэ хүрээнд тус компанийн Улаанбаатар дахь оффис, Ухаахудагийн уурхай, Баруун Наран орд болон Цагаан хаданд түлш нийлүүлэх үүргийг НИК компани хүлээж, ажилчдын хотхонд хүнс нийлүүлэх ажлыг Uniservice Solution компани хариуцах юм байна. Талууд гэрээг өнгөрсөн баасан гаригт үзэглэжээ. Гэрээний дагуу НИК тус компанид 2013 оныг дуустал 667 сая ам.доллараар шатахуун нийлүүлэх бол, Universe Solution мөн хугацаанд 73 сая ам.доллараар хүнс нийлүүлэхээр болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж