Спорт-аялал жуулчлалаас нэг их наяд юань босгоно

Хуучирсан мэдээ: 2016.12.23-нд нийтлэгдсэн

Спорт-аялал жуулчлалаас нэг их наяд юань босгоно

Хятадын Аялал жуулчлалын үндэсний газар, Биеийн тамир спортын үндэсний газар хамтран гаргаж өчигдөр /2016.12.22/ олон нийтэд танилцуулсан "Биеийн тамир спорт, аялал жуулчлалыг хөгжүүлэх тухай удирдамж" хэмээх баримт бичгийн дагуу Хятад улс 2020 он гэхэд спорт, аялал жуулчлалаас орох орлогын нэг их наяд юаньд хүргэх зорилт тавьжээ.

Удирдамжид дурдсанаар спорт аялал жуулчлалын дэд бүтэц болон тоног төхөөрөмжийн хангамжийг байнга сайжруулж, зохистой бүтэц, бүхий л төрөл зүйлтэй спорт-аялал жуулчлалын үйлдвэрлэлийг бий болгох юм. 2020 он гэхэд Хятад даяар 100 гаруй төрлийн Спорт-аялал жуулчлалын газар байгуулахын зэрэгцээ 100 гаруй үндэсний зэрэглэлийн спорт, аялал жуулчлалын тэмцээнийг зохион явуулж, 100 гаруй шинэ маршрут, мөн тооны брэнд бий болгож, спорт- аяллын жуулчдын тоог давхардсан тоогоор нэг тэрбумд хүргэх зорилт тавьжээ. Энэ Хятадын нийт жуулчдын 15 хувь юм.

А.ШАРАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж