Цэцэрлэг суманд 800 гаруй толгой мал хорогджээ

Хуучирсан мэдээ: 2016.12.24-нд нийтлэгдсэн

Цэцэрлэг суманд 800 гаруй толгой мал хорогджээ

Хөвсгөл аймгийн хойд талын сумдад өвөлжилт хүндрэх төлөвтэй болжээ.

аймгийн Засаг даргыг Цэцэрлэг суманд ажиллах үед малчид “Уулаараа цасны зузаан их байгаагаас зам даваа хаагдсан. Шөнөдөө 42-45 хэм хүйтэрч байгаа нь өвөлжилтөнд хүндрэл учруулж, бод болон бог малын туурай халцарч эхэлсэн” гэх мэдээллийг өгсөн байна.

Энэ жил Цэцэрлэг сум мал тооллогын урьдчилсан дүнгээр 273496 толгой мал тоологджээ. Одоогоор малын хорогдол 4 төрөл дээр 846 толгой мал хорогдож мөн иргэд 45493 толгой малыг идэш бэлтгэх зорилгоор нядалсан байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж