Н.Алтанхуяг сайдад ээлтэй өдөр

Хуучирсан мэдээ: 2011.07.26-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг сайдад ээлтэй өдөр

Билгийн тооллын 26. Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр. Эл өдөр эрхэм гишүүд нийт ард иргэдэд болон, тойргийнхондоо “Ажлын байрны тоог нэмэгдүүлнэ. Амьжиргааг тань дээшлүүлнэ” гэх зэргээр андгай тангараг өргөвөл бүтэх магадлал өндөр байна. Одооноос эхлэн УИХ-ын 2012 оны сонгуулиар дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө боловсруулж, ард иргэдэд танилцуулж эхлэхэд гэмгүй ажээ. Түүнчлэн хариуцлага алдсан хүмүүст арга хэмжээ авч ч болно. Эл өдөр нохой жилтэй Н.Алтанхуяг, Э.Мөнх-Очир, Б.Чойжилсүрэн нарын гишүүдийг од эрхэс ивээлдээ авчээ. Харин бар жилтэй С.Бямбацогт, Ц.Баярсайхан, туулай жилтэй Л.Гансүх, Я.Батсуурь нарын гишүүдэд сөрөг муу нөлөөтэй хэмээн дорнын зурхайд буусан байна. Тиймээс нэр бүхий гишүүд биеэ энхрийлж, анхаарал болгоомжоо өндөрсгөхөд гэмгүй. Өнөөдөр гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улай, хиншүү хярвас гаргах зэрэг үйлнээ муу. Алсын замд гарах гэж байгаа бол баруун урагш мөрөө гаргаарай.

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж