Хойд Солонгосоос зугтсан дипломатч мэдүүлэг өгнө

Хуучирсан мэдээ: 2016.12.23-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосоос зугтсан дипломатч мэдүүлэг өгнө

Эх орноосоо оргон зугтсан Хойд Солонгосын дипломатч умардын дарангуй дэглэмийн талаар Өмнөд Солонгосын парламентад мэдүүлэг өгөхөөр болжээ. Энэ тухай Ионхап агентлаг мэдээллээ. Лондон дахь БНАСАУ-ын Элчин сайдын яаманд орлогч сайдын алба хашиж байсан Тэ Юн-хо парламент дахь тагнуулын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцож, ямар учир шалтгааны улмаас эх орноосоо урваж, Өмнөд Солонгос руу оргон зайлсан, мөн Ким Чен Уны удирдлага доорх Хойд Солонгосын өнөөгийн төрх байдлын талаар мэдүүлэг өгөхөөр болсон байна.

Тэ Юн-хо өнгөрсөн долдугаар сард гэр бүлийн хамт эх орноосоо зугтаж, Өмнөд Солонгост иржээ. Тэрбээр Өмнөд Солонгосоос улс төрийн орогнол хүссэн умардын хамгийн дээд төвшний албан тушаалтнуудын нэг юм. Өмнөдийн тагнуулын алба түүний нөхцөл байдал, учир шалтгааныг сар гаруй хугацаанд шалгаж дууссан учир түүнд улс төрийн орогнол олгох үйл явц өнөөдрөөс эхэлж байгаа ажээ.

Тэрбээр Хойд Солонгосын удирдагчийн дарангуй дэглэмийн эсрэг цөхрөнгөө барж, итгэл найдвараа алдсан учир Өмнөд рүү зугтан гарсан гэжээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж