Улсын хэмжээнд нийт 61 орчим сая толгой мал байгаагаас отрын бүс нутагт 17 сая орчим толгой мал өвөлжиж буйг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.
21 аймгаас отрын бүс нутагт өвөлжихөөр нүүдэллэсэн 19 мянга гаруй өрхөд 2500 жирэмсэн эмэгтэй, 0-5 насны хүүхэд 2600 орчим амьдарч байгаа аж. Засгийн газраас өвөлжилт хүндэрсэн тохиолдолд бага насны хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдэд эмнэлгийн тусламжийг яаралтай хүргэх зорилгоор 21 аймагт нийт 630 сая төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн автомашиныг олгосон байна.
Т.НОМИН