С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал үргэлжиллээ

Хуучирсан мэдээ: 2016.12.26-нд нийтлэгдсэн

С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал үргэлжиллээ


БААСАН, БЯМБА, НЯМ  ГАРИГТ БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

  • УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал Цагдан хорих 461 дүгээр ангид өнгөрөгч баасан гариг /2016.12.23/-т 10:00-22:00 цаг хүртэл үргэлжлэв. Шүүх бүрэлдэхүүн энэ өдөр 18 жилийн өмнө гарсан хүн амины хэргийн нотлох баримтыг шинжилж, улмаар үргэлжлүүлэн шинжлэх шат руу шилжүүлснийг эх сурвалж мэдээллээ. Хуулийн дагуу ажлын өдөр буюу өнөөдөр 10.00 цагаас шүүх хурал үргэлжилнэ.


  • УИХ-ын чуулганы баасан гаригийн /2016.12.23/ үдээс өмнөх хуралдаанаар Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай хэлэлцлээ. Хуралдааны явцад Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр “Хөгжлийн банкнаас 5,9 их наяд төгрөгийн зээл гарсан. Үүний 7,8 хувь нь эргэн төлөгдөж, бусад нь хугацаа сунгах хэлбэрээр явж байгаа. Хөгжлийн банкны нөхцөл байдал хүнд байгаа учраастогтоолын төсөл оруулж ирсэн” гэдэг тайлбар хийв. Уг тогтоолын төсөлд Хөгжлийн банкнаас гарсан 3,2 их наяд төгрөгийн зээлийг энэ оны арванхоёрдугаар сарын 31-нээр тасалбар болгох асуудал багтжээ. 


  • УИХ-ын Тамгын газраас арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн гишүүдийн ирцийн мэдээллээс харахад 76 гишүүний арав нь гадаадад томилолттой, дөрвөн гишүүн орон нутагт дөрвөн ажиллаж байгаа аж. 


  • Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар арванхоёрдугаар сарын 24-ний өдөр шинэ оныг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа. Цэвэрлэгээнд “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-аас нийт 448 хүн хамрагдаж ажиллав. Тэд Зүүн дөрвөн замаас Офицеруудын ордон хүртэлх явган хүний зам, замын голын зурвас, Нарангийн энгэр, Цагаан даваа зэрэгт цэвэрлэгээ хийж, хог ачжээ.


  • Монголын төр 30.074.9 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй байна. Үүнийг 2012 онд зохион байгуулсан тооллогын дүнтэй харьцуулахад төрийн өмч, хөрөнгө 1.8 дахин өссөн хэмээн тооллогын үр дүнг мэдээлсэн. Тэгвэл тооллогыг зохион байгуулахад хэд, хэдэн зөрчил гарсныг тодотголоо. Тодруулбал, нэгд нь, бүртгэлгүй хөрөнгө их. Хоёрдугаар асуудал нь маргаантай хөрөнгө их. Гуравдугаар асуудал нь хувь, хувьсгалын хөрөнгө хооронд маргаан гарч, шүүхийн шатанд шилжсэн ч эцэслэн шийдэгдээгүй. Дөрөвт нь, концессын гэрээгээр барьсан хөрөнгүүд бүртгэгдээгүй. Тавд, өмнөх Засгийн газрын үед Төрийн өмчийн хороог татан буулгаснаас болж үйл ажиллагааны сүлжээ нь их тасарсан зэрэг асуудал тулгарчээ.


  • “Утааны эсрэг аав, ээжүүдийн холбоо”-ноос өнөөдөр 10.00 цагт Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулна. Хотын захиргаанаас өгсөн зөвшөөрөл ёсоор 10:00-12:00 цагийн хооронд жагсаал үргэлжилнэ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж