Энэтхэгийн Ерөнхийлөгч, хатагтай Пратибха Девисингх Патилийн Монгол Улсад хийх төрийн айлчлалд Төрийн ордныхон бэлтгэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Энэтхэгийн Ерөнхийлөгч нарын ёслолын уулзалт хийх Хүндэтгэлийн өргөө, албан ёсны хэлэлцээ болох Б танхим, баримт бичгүүдэд гарын үсэг зурах Ёслол хүндэтгэлийн өргөө зэрэгт хүндэт зочноо хүлээн авахад бэлэн болжээ.
Эрхэм зочин бараа бологчдын хамт маргааш үдээс хойш Улаанбаатарт хүрэлцэн ирэх юм.
Д.ОЮУН