Сайхан үгсийн дунд байдаг ганц муухай үг

Хуучирсан мэдээ: 2016.12.26-нд нийтлэгдсэн

Сайхан үгсийн дунд байдаг ганц муухай үг

ЭХ ХЭЛНИЙХЭЭ ИЛЭРХИЙ ЭМГЭГИЙГ ЭДГЭЭЕ! №37

Эр хүнийг магтсан дуу гэхээр Долгорын “Эр хүн та” толгойд орно.

“ …Уулыг өргөх хүчтэй мөртлөө

Өлгийтэй үрдээ хайраараа сөгддөг

Өөрөөсөө намхан ээждээ үнсүүлэхдээ

                Таныxаа xайрыг би дaaxгүй гэж шимшиpдэг…”

Яалт ч үгүй сайхан дуу. Гэхдээ мэдэхгүй нэг нь ажиггүй дуулдаг, мэддэг нэгнийх нь чихийг зумладаг нэг үг энэ дунд бий.

…Энэрэл хайр судсанд нь лугшдаг

Эргэх дэлхий ухаанд нь багтдаг

Амьдралын амь алтан багана эр хүн байна

Аз жаргалын АД БИШ түшиг эр хүн байна…

Эр хүнийг магтсан сайхан үгсийн дунд байдаг ганц муухай үг нь энэ ад биш. Сайнтай, муутай сав дүүрдэг хойно доо. Сархад зооглох мэтээсээ болж адлагддаг зарим эрийг хэлж дээ гэж бодоод, жишим ч үгүй дуулдаг болов уу, тэр хүмүүс. Уг нь “сайн бүхнийг цогцлоосон хүний дээд” гэсэн утгатай “АДЬБИШ“ гэдэг төвд үг. Ийм сайхан үгийг тийм муухай болгосон гэхээр үнэхээр харамсалтай. Эрчүүд аргагүй л шийр зааж, чимээгүй өнгөрдөгч дотроо тиймхэн л байдаг байх. Эмэгтэйчүүдийг ингэж хэлсэн бол аль эрт босож тэмцсэн  байгаа даа. Эрчүүд минь хүлээцтэй, хэнэггүй, хэтэрхий дуугүйгээсээ болж хэлмэгдэж, доромжлуулаад байна уу!? Ингээд бодохоор хэлтэй амтай нь дийлдэг болсон энэ үед хэтэрхий дуугүй байх дэмий ч юм уу…

“Егөөтэй 99 тайлбар” номын “Эр хүнийг адалж зүхэлгүй “адьбиш” болгож магтан дуулъя!” өгүүллийн хэсгээс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж