“Уур амьсгалд ухаалгаар зохицсон мал аж ахуйн үржлийн ажлыг зохион байгуулах нь” зөвлөгөөн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.12.23-нд нийтлэгдсэн

“Уур амьсгалд ухаалгаар зохицсон мал аж ахуйн үржлийн ажлыг зохион байгуулах нь” зөвлөгөөн эхэллээ

ХХААХҮЯ-ны харьяа Малын удмын сангийн үндэсний төвөөс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгчийн газартай хамтран  “Уур амьсгалд ухаалгаар зохицсон мал аж ахуйн үржлийн ажлыг зохион байгуулах нь” зөвлөгөөн, хэлэлцүүлгийг өнөөдөр /2016.12.23/ зохион байгуулж байна. Зөвлөгөөнд хөдөө орон нутгаас  нийт 40 гаруй мэргэжилтнүүд  ирж оролцож байна. Уур амьсгалд дасан зохицох ухаалаг ХАА-г нэвтрүүлэх стратегийн тухай ярьж хэлэлцэж байгаа өнөө үед  орон нутагт ажиллаж буй мал аж ахуйн мэргэжилтнүүд МАА-н цөм асуудал болсон мал үржлийн ажлыг нэвтрүүлэхэд мэдээллээр ханган, тэдний санал бодлыг сонсож байгаа нь чухал ач холбогдолтой юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны  харьяа Малын удмын сангийн үндэсний төв нь Монголын мал аж ахуйн салбарын тэргүүлэх зорилтууд болох мал үржлийн ажил, үйлчилгээг эрхлэх, мал сүргийн генетик нөөцийг хамгаалах, хадгалах, баяжуулах, ашиг шимийг нэмэгдүүлэх удам гарваль, үүлдэр, угсааг сайжруулах арга хэмжээг тодорхой бодлого, стратегийн дагуу үндэсний  хэмжээнд нэгтгэн зохион байгуулж хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэг бүхий мэргэжлийн үйлчилгээний байгууллага юм.

Тус төвийн харьяанд байдаг 12 аймаг дахь цөм сүргийн үржлийн салбар, төвүүд, орон нутагт зохиомол хээлтүүлгийн үйлчилгээ эрхэлдэг төвийн гэрээт мал үржүүлгийн техникчид, сүүний үхрийн гарваль, ашиг шимийн бүртгэл, мэдээллийн тоо бүртгэгч нараар дамжуулан тус төв нь үндсэн үйл ажиллагаагаа эрхэлдэг.

Эх сурвалж: ХХААХҮЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж