Холбоо тасарсан онгоцыг Хар тэнгисийн эргээс олжээ

Хуучирсан мэдээ: 2016.12.25-нд нийтлэгдсэн

Холбоо тасарсан онгоцыг Хар тэнгисийн эргээс олжээ

ОХУ-ын батлан хамгаалах яамны ТУ-154 цэргийн нисэх онгоц Сочи хотоос хөөрснийхөө дараа холбоо тасарсан болохыг онцгой байдлын албаныхан мэдээлсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл эргүүлийн багийнхан Хар тэнгисийн эргийн ойролцоо буюу эргээс 6-8 км зайд усан дээрх тосны толбыг олж харснаар алга болсон онгоцыг мөн болохыг тогтоосон байна.

Урьдчилсан мэдээгээр онгоцонд нийт 91 хүн явснаас 83 зорчигч, найман багийн гишүүд байжээ. Осол болсон газар руу ОХУ-ын Батлах хамгаалах яамнаас тусламжийн онгоц илгээгээд байгаа бөгөөд одоогоор зорчигчдын биеийн байдал тодорхойгүй байна.

Цэргийн онгоц Сочи хотоос хөөрч Хар тэнгисийн дээгүүр эргэлдэж байхдаа радарын дэлгэцнээс алга болсон аж. Оросын “LifeNews” сайтад мэдээлснээр цэргийн нисэх онгоц Сирийн Латакиа муж хүрэхээр хөөрсөн байна.

Эх сурвалж: RT

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж