Замын цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсээс гаргасан мэдээгээр өчигдөр 78 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад журамлагдсан байна.
Мөн энэ өдөр зам тээврийн ослоор 13 иргэн хүнд, хөнгөн гэмтэл авсан хэрэг бүртгэгджээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн нутаг Лааганы гудамж 50 дугаар сургуулийн баруун хойд замд “M.Benz” маркийн авто машины жолооч Ч нь явган зорчигч 45 настай эмэгтэй Б-г мөргөж гэмтээсэн байна. Явган зорчигч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэн биеэ авч явах чадваргүй үедээ замаар гарч яваад автомашинд мөргүүлжээ.
Иймд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож өөрийгөө болон бусдын амь насанд эрсдэл учруулах үйлдэл хийхгүй байх, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг холбогдох газраас анхааруулж байна.
Г.ХОРОЛ