“Super 8” “Тэнгис”-т ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.07.26-нд нийтлэгдсэн

“Super 8” “Тэнгис”-т ирлээ

Тэнгис кино театрын тайзнаа долдугаар сарын 27-нд буюу маргааш J.J. Abrams-ийн зохиолоор найруулагч Steven Speilberg бүтээсэн “Super 8” кино нээлтээ хийх гэж байна. Өнгөрсөн зургадугаар сарын 10-нд Холливудад нээлтээ хийсэн эл киноны үйл явдал 1976 оны зун өрнөнө. Зуны амралтаараа АНУ-ын Охаёо мужийн нэгэн жижиг хотод амьдардаг найзууд кино хийн уралдаанд оролцохоор болж Супер 8 буюу 8мм-ийн кино аппаратаар кино хийх ажилдаа орно.

Зураг авалтын явцад тэд нэгэн томоохон үйл явдлыг хальсандаа буулгасан нь учир нь үл ойлгогдох ноцтой хэргийн гэрч баримт болдог.

Алдарт найруулагч  Steven Speilberg өөрөө багадаа супер 8 хальсаар кино хийж  байсан өөрийн бага насан дурсан бүтээсэн киног судлаачид түүний мөрөөдлийн кино хэмээн үнэлж байгаа ажээ. 

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж