УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Үдийн цайны цагаар хуралдсан УИХ-ын даргын зөвлөл ирэх долоо хоногийн Лхагва гаригт УИХ-ын чуулганыг хуралдуулах шийдвэр гаргажээ. Учир нь, Пүрэв, Баасан гаригт бүх нийтээр амрах юм. Тиймээс Лхагва гаригт хуралдаж Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний талаар УИХ-ын тогтоолын төсөл, Хилийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
Яг одоо УИХ-ын чуулганаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын асуулгаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт мэдээлэл өгч байна. Хууль тогтоомжийн тухай хууль 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжих бөгөөд энэ хууль хэрэгжих нөхцөл байдал хангагдсан эсэхийг Х.Нямбаатар асуусан юм.
Т.НОМИН