ЭСЯ татан буулгах тухай хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2016.12.24-нд нийтлэгдсэн

ЭСЯ татан буулгах тухай хэлэлцэнэ

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаан өчигдөр болж, шинэ долоо хоногт УИХ, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийн жагсаалтыг батлаад байна. Үүгээр Индонези, Бразил улсад суугаа Элчин сайдын яам (ЭСЯ)болон дипломат төлөөлөгчийн газар ажиллаж байгаа Япон улсын Осака хотод суугаа Монгол Улсын Ерөнхий консулын газар, БНХАУ-ын Хайлаар хотод суугаа Консулын газрыг тус, тус татан буулгах тухай асуудал хэлэлцэгдэх болж байна. Энэ асуудлыг ирэх мягмар гаригт УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Дипломат албан тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Монгол Улсын зарим Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газрыг татан буулгах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийн хүрээнд хэлэлцэнэ.

Мөн ирэх пүрэв гаригт буюу арванхоёрдугаар сарын 29-нд Үндэсний тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн өдөр тохиох тул УИХ лхагва гаригт чуулганы нэгдсэн хуралдааныг хийхээр хуваарьтаа өөрчлөлт оруулжээ. Энэ өдөр бүх нийтээр амардаг юм.

Хэлэлцэх асуудлын дэлгэрэнгүй мэдээллийг дараах жагсаалтаас тодруулж харна уу.


БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

12 дугаар сарын 27-ны Мягмар гаригт:

1.Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

 Хэлэлцэх асуудал:

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд: /Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдааны дараа/

 Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 19 гишүүн 2016.12.22-ны  өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

  • Үндэсний хөгжлийн газрын үйл ажиллагаа, гадаадын хөрөнгө оруулалтын байдал, Концессын тухай хуулийн хэрэгжилтийн талаархи Үндэсний хөгжлийн газрын даргын мэдээлэл;

  • Ажлын хэсэг байгуулах тухай /Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл/;

  • Бусад

3.Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

 Хэлэлцэх асуудал:

4.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: /Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдааны дараа/

 Хэлэлцэх асуудал:

5.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан “В” танхимд: /Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдааны дараа/

 Хэлэлцэх асуудал:

6.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

 Хэлэлцэх асуудал:

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

12 дугаар сарын 28-ны Лхагва гарагт:

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж