Хуучирсан мэдээ: 2016.12.26-нд нийтлэгдсэн

Халаасанд багтах PC

Технологийн хөгжлөө дагаад бүхий л зүйлс авсаархан, олон үйлдэлтэй, ухаалаг болсоор байна. Энэхүү цаг үеэ дагаад бидний хэрэглэдэг суурин компьютер буюу РС ч халаасанд багтахуйц жижиг болжээ.

Ockel Sirius B Windows 10 Pocket PC нь ердөө iPhone 6 шиг хэмжээтэй ч Intel процессор, 2GB RAM, өндөр хурдны WiFi болон Bluetooth-тэй. Та энэхүү халаасны РС-ыг ямар нэгэн дэлгэцэнд холбоод л шууд ажиллуулж болно.

Нэмэлт 32GB флаш багтаамжтай ба түүн дээр хадгалсан бичиг баримт, зураг, видео зэргийг өндөр хурдаар хайх, тоглуулах боломжтой. Ямар ч төхөөрөмжүүдтэй USB 2.0 HDMI оролтуудаар холбогдоно.

Үнэ нь 189 ам.доллар аж.

Т.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж