Филиппинийг хүчтэй салхи дайрлаа

Хуучирсан мэдээ: 2016.12.26-нд нийтлэгдсэн

Филиппинийг хүчтэй салхи дайрлаа

Филиппиний нутгийн зүүн хэсгийг өчигдөр /2016.12.25/ 140 км/цагийн хурдтай Нок-Тен хар салхи дайран өнгөрчээ.

Хар салхины улмаас хөрсний нуралт үүсч, цахилгааны утас тасарч, мод үндсээрээ булгарч унасан байна. Хүний амь эрсэдсэн мэдээлэл одоогоор байхгүй байна. Хар салхи урагш чиглэлтэй, Лусон арал руу дөхөж буй бөгөөд даваа гаригийн үдээс хойш нийслэл Манила хотод дөхөж очих үед харьцангуй сулрах төлөвтэй байгааг цаг уурын шинжээчид мэдээлжээ. Хүчтэй салхи нь аадар бороо, үерийн аюул дагуулж болзошгүйг сануулжээ. Манила хотын онцгой байдлын алба хаагчид болзошгүй аюулаас сэргийлж, бэлэн байдал ажиллаж байна.

Нок-тен хар салхи орон нутгийн цагаар ням гаригт 18.30 цагийн үед Катандуанес арлыг дайран өнгөрчээ. Гамшгаас сэргийлэх үүднээс тус улсын Биколь мужаас 100 мянга гаруй иргэдийг нүүлгэн шилжүүлсэн байна. Мөн өндөр давалгаа үүсч болзошгүй тул арав гаруй боомтын үйл ажиллагааг түр зогсоожээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж