Окинавад эзэмшиж байсан газраа АНУ Японд буцаан өглөө

Хуучирсан мэдээ: 2016.12.23-нд нийтлэгдсэн

Окинавад эзэмшиж байсан газраа АНУ Японд буцаан өглөө

Японы Окинава мужид эзэмшиж байсан газраа АНУ өчигдөр /2016.12.22/ Японд албан ёсоор буцаан хүлээлгэн өгчээ. Японд байгаа АНУ-ын цэргийн хамгийн том бааз Окинавад байдаг. Окинава дахь АНУ-ын цэргийн сургуулилалтын 4000 га газрыг ийнхүү буцаан өглөө. Нийтдээ Окинавад 7500 га газрыг америкчууд эзэмшиж байна.

Хойд хэсгийн сургуулилтын талбай нь АНУ-ын тэнгисийн цэргийн десантийн ангийн талбай юм. Газрыг хүлээлгэн өгөх ёслолд Японы сайд нарын танхимын нарийн бичгийн дарга Юшихида Суга болон АНУ-аас Японд суугаа Элчин сайд Каролин Кенниди нар оролцжээ.

А.ШАРАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж