Баянзүрх дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас ирээдүй хойч үе болсон хүүхэд багачуудынхаа боловсрол, тэдний сурч хүмүүжих орчинд ихээхэн анхаарал хандуулан ажилладаг. 2016-2017 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 175 цэцэрлэгт 24196 хүүхэд, ерөнхий боловсролын 44 сургуульд 52347 сурагч хамрагдан суралцдаг.
Дүүргийн Ерөнхий боловсролын 21 сургуульд урлагийн чиглэлээр 74, спортын чиглэлээр 34, зураг урлал, дизайн чиглэлээр 39, сэтгэн бодох 34, хичээл сургалтын чиглэлээр 32, нийт 275 төрлийн дугуйлан секц, сонгон хичээллэж 15065 хүүхэд хамрагдаж байна. Харин хүүхдийн авьяасыг дэмжин нээн илрүүлэх, хөгжүүлэх, амжилтыг сурталчилан урамшуулах хүрээнд ерөнхий боловсролын 21 сургуульд 98 лекц, 89 өдөрлөг, 146 уулзалт, давхардсан тоогоор 134 спортын уралдаан тэмцээн, 111 үзэсгэлэн, 178 удаагийн сургалтыг зохион байгууллаа. “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулиуд 107 төрлийн бүтээлч ажил зохион байгуулж, үүнд давхардсан тоогоор 15120 эцэг эх, 3047 багш, 65988 сурагчийг хамруулав.
Эх сурвалж: БЗД